Нийтэлсэн: Biech
Үнэлгээ: 0
Огноо: 2024-11-27, 7:52 AM
Бие давхар эмэгтэйчүүдийн гар утасны хэрэглээ хүүхдийнх нь хүмүүжил,
ааш занд нөлөөлдөг гэдгийг судалгаагаар нотолжээ. АНУ-ын олон нийтийн
эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн Лейка Кейфетс тэргүүтэй судлаачид
13159 хүүхдийг судалгаандаа хамруулжээ.
Тэдгээр хүүхдийн ээж нь бие давхар байхдаа мөн судалгааны үйл явцад
хамрагдаж байсан аж. Олон жилийн ажиглалтын үр дүнд жирэмсэн байхдаа
гар утас их хэрэглэдэг байсан эмэгтэйчүүдийн хүүхэд бусадтай
харьцуулбал сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, биеэ хянаж авч явах, хөдөлгөөн
хийхдээ тааруу байгааг илрүүлсэн байна. Жирэмсэн утас ашиглахад өөрийнх
нь биед хүчтэй нөлөөлөхгүй боловч нялх хүүхдэд хортой байдаг аж. Гар
утасны долгион хүүхдийн тархинд томчуудынхаас хүчтэй нөлөөлж, сэтгэл
мэдрэл, оюун санааны согогтой болоход түлхэж ч болзошгүй гэнэ. Үүнийг
судлаачид бие давхар эмэгтэй тамхи татахтай жишин тайлбарлаж байгаа юм.
Эхийн хэвлийд байгаа нялх үр төдийгүй бяцхан жаалуудад гар утас ашиглах
муу нөлөөтэй гэдгийг эрдэмтэд мөн сануулжээ.