Та кока-кола, фанта, спрайт ундаагаар
угаалтуурын тосгуурыг цэвэрлэчихдэг юм шvv.
Зvсэм шарсан махан дээр кола асгаад хоёр хоносны дараа та тvvнийг эрээд
олохгvй л болов уу. Учир нь коланы найрлаганд ордог фосфорын хvчил нь тvvнийг
юу ч vгvй уусгачихна. Бас ачааны тэрэгний моторыг эдгээр ундаагаар угаадаг
зуршил хорин жилийн ємнєєс Америкт тогтсон гэнэ.
Батарей
Автомашины батарейг зэвнээс нь цэвэрлэхэд колаг ашигладаг. Үvний тулд
зэвэрсэн батарей дээр коланаас асгахад зэв аяндаа арилна.
Эрэг боолт
Зэвэрч, чангараад тайлагдахгvй байгаа эрэг боолтыг суллахын тулд бас л
колаг ашиглана. Боолтон дээр асгаад хэдэн минут болсны дараа эргvvлэхэд
суларсан байх болно.
Угаалгын тосгуур
Угаалгын шарласан тосгуур хэр баргийн арилдаггvй. Харин та тvvнд дээр
кола асгаад хэдэн цаг ус гоожуулалгvй байлгахад коланы найрлаганд буй нимбэг
шар толбонуудыг уусган оргvй арилгасан байх болно. Дашрамд дурьдахад, Америкийн
цагдаа нар эргvvлийн машиндаа хоёр баллон кола байнга авч явдаг гэнэ. Тэд зам
тээврийн ослын дараа зам дээр vvссэн цусан толбыг тvvгээр арилгадаг юм байна.
Хувцасны тосон толбо
Хэрэв таны хувцас арилгахад бэрх бохирдсон бол тvvн дээрээ кола асгаж
угаалгын нунтаг нэмж хийгээд ердийнхєєрєє машинд угаа. Кола толбыг тун амархан
арилгана. Кола бас автомашины шилийг замын тоосноос амархан салгана. Бас модон
шалан дээрх тосон толбыг ч арилгадаг юм. Үvний тулд шалан дээрээ кола асгахад л
болох нь тэр.
Сав суулга
Металл vрvvлээр гал тогооны тvлэгдсэн сав суулганы ханыг vрэхэд
зурагдаж муухай болгодог бол харин колагаар ямар ч зураас vvсгэлгvй амархан
цэвэрлэж болно. Спрайтаар цайны шарласан гvцийг ч цэвэрлэдэг юм.
Алтан эдлэл
Колагаар бас хуучны єнгєє алдсан алт мєнгєн эдлэлийг цэвэрлэдэг.
Ингэхдээ орой нь арчаад тавихад єглєє шинэ юм шиг гялалзаж байх болно.